ХҮНИЙ НӨӨЦ
Бизнесийн амжилтын үндэс болсон хүний нөөцийг мэргэшүүлэн чадваржуулах, сэтгэл ханамжтай ажилтнуудыг төлөвшүүлэн удирдахад хүний нөөцийн бодлогын зорилго оршдог. “Хүний нөөцийн менежерүүдийн нийт ажлын 85% нь бичиг цаасны ажилд зарцуулагддаг” гэсэн судалгааны үр дүн байдаг. Энэ бол хүний нөөцийн үйл ажиллагаанд оновчтой автоматжуулалт нэвтрээгүйгээс менежерүүд шаардлагатай мэдээ, тайлан нэгтгэхийн тулд механик, гар ажлуудад хамаг цагаа зарцуулсаар байгаа бодит үнэн юм. Тэгвэл “бичиг цаас”-д бус "хүндээ", хүний нөөцийн зөв бодлого, түүний хэрэгжүүлэлтэд цагаа түлхүү зарцуулах боломжийг "E-mine HRM" хүний нөөцийн удирдлагын систем олгох болно.
E-mine Cистем нь хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, ажилтнуудын мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, удирдлагыг бодит тайлан, мэдээллээр шуурхай хангах, бодит өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих систем юм.
ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДЭЛ ХЭСГҮҮД
- Хяналтын хэсэг: Хүний нөөцийн бодит баталгаатай мэдээлэлд үндэслэн оновчтой шийдвэр гаргах боломжийг хяналтын хэсэг хангана
- Ажилтны бүртгэл: Ажилтан, ажил горилогчийн үндсэн бүртгэлээр төвлөрсөн мэдээллийн сан үүсгэж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ
- Ажлын байрны мэдээлэл: Ажлын байрны түүх, даатгалын мэдээлэл, сул зогсолт, амралтын мэдээлэл, эмнэлгийн үзлэгийн бүртгэл зэрэг мэдээллүүд байна
- Нэмэлт мэдээлэл: Хөдөлмөрийн гэрээ, тушаал, цалингийн түүх, цалингийн урьдчилгааны хүсэлт, хавсралт бичиг баримтын жагсаалтууд байна
- Анкетын мэдээлэл: Ажилтны анкетын мэдээллийн хэсэгүүд байна